Өнөөдөр хагас сайн өдөр юм байна. Энэ өдөр манай сургуулиас зохион байгуулсан "Сонгодог хөгжмийн нэг өдөр" сэдэвт тэмцээн болсон. Тэмцээний дүрэм бол багууд дэлхийн сонгодог хөгжмийн аянуудын хэсэг хэсгээс 5 сек сонсож зохиолч болон хөгжмийн нэрийг хэлэх юм. Ер нь давгүй болсон. Би энэ тэмцээнд ая тавьж тэмцээний гол үйл явцыг үүрсэн гэхүү дээ. Анхандаа будилсаан, аяуудаа түрүүлж нэг явуулаад хоцроож нэг тавиал хамаг нүд намайг ширтэх үед ямар хүнд байдаг билээ, алж өгсөөн алж өгсөн. Гэхдээ алдаагаа давтаагүй ээ. Бүх зүйл амжилттай дуусаж тэмцээн өндөрлөөд Ганхүү нь нэгэн найзтайгаа гэрийн зүг алхсан юм. Найзтайгаа элдвийг хөөрөн явах зуур түүнээс дараах үгсийг сонссон юм.
Миний зүрх сэтгэлийн шавхдашгүй ой ухаанаас урган гарсан хүсэл зорилго минь хамгаас зөв. Шулуун замаар намайг залж бүхий л хүсэл зоригийг минь биелүүлнэ. Миний дотоод ухамсарын зүйрлэшгүй увьдас миний бодсон мөрөөдсөн хүссэн мэдэрсэн бүхнийг биелүүлнэ.
Надад энэ үгс үнэн таалагдсан. Одоо та бүхэнд тарааж байна. Цээжлэх нэг нь цээжлээд өөртөө шивнэж байхад илүүдэхгүй өөдрөг эерэг цэнэгтэй үгс шүү.
Одооноос блогоо идэвхтэй хөтлөж Ганхүү гэж хэн гэдгээ улам харуулах болно та бүхэнд :)

Өнөөдөр Ганхүү нь автуусаар гэрлүүгээ харих зуураа дэмий л цантсан цонх ширтэж зогссон наазгай явж байлаа.
Өө тэгээд яахав дээ, байгалийнхаа зөнгөөр эргэн тойронд ямар охид байгаан бол гээл худлаа эргэж тойров. Өө хөөрхөн охин байхгүй ээ байхгүй шаал уйтгартай.
Чингээд хэний ч хараанд өртмөөргүй нэгэн өвөө миний өмнө цаасан дээр юм бичсэн бололтойдог ямар нэгэн юм уншаад л суух юм. Би ч эхэндээ анзаарсангүй хэсэг хугацаа өнгөрсөн. Төд удалгүй нөгөө өвөө гар мараа эргүүлж тойруулаад байхаар нь сонирхоод ойртоод харсанчээнь англи үгс жагсаагаад цээжилж байна айн хаха. Миний ч инээд хүрлээ, өвөө цаасаа нөгөө талруу харуулаад цээжилж байсан хэдэн үгнүүдээ шалгаж байгаа бололтой хөөрхөөн тонгос тонгос хийн үглэж гэнэ.

Ай хөөрхий энэ өвөөгөөс ч сурах зүйл ийх байна шүү. Автуусанд охин хараад явжээснаас англи үг ядаж нэгийг цээжлээд явжээвэл мань хэдийн толгойд л хэрэгтэй гэдэг хаха.
Өвөөд мэдэгдэхгүй гялс бичлэг зургы нь авсан байгаа. Бас ч гэж баримтай хүн шүү би хэхэ

"Явсан замаа эргэж харая, өнөөдөр таны хорвоод мэндэлсэн өдөр билээ" цааш унших »
Хонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нєхрєєрєє бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нєхрийг нь “хvрч, халдаж” болдоггvй хvн гэж vнэлэхэд дуртай. Нєхрєє шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг vгийг мэддэггvй єєдрєг сэтгэлтнvvд юм. Тэд байж болмооргvй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зvйл, хvндрэлтэй асуудлын бvх нарийн ширийнийг тєдийлєн сайн мэдэхгvй, ойлгохгvй байсан ч ашигтай зєвлєгєє єгч чаддаг хvмvvс. Нэг дутагдал нь тэд дэндvv тэвчээргvй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хvний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.
"Найз охиныхоо ордоор юу мэдэж болох уу? Банди нараа хэхэ" цааш унших »
Энэ ягаан ахайтныг унтаахай гэдэг. Анх ирэхдээ олон навчтай байсаан хөөрхий. Өдөр өдрөөр нэг нэгээр навчис нь унаад байх юм?"Түүнийг яаж хайрлах уу?" цааш унших »
Заримдаа хэрэгтэй гэдгий нь мэдсээр байж бүүр нэг уртаа гэгчийн текст хараад уншихаас залхуу хүрчдэг үе байдаг даа. Тэгвэл та нартаа зориулж хэдэн зураг зурлаа. Миний зурсан зургууд жаахан муухай л болсон болохоос биш хэн ч харсан ойлгомжтой зөвөлгөө болж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Та бүхнийг хүндэтгэсэн Ганхүү
"Зурган ЗӨВӨЛГӨӨ - Anti H1N1 virus" цааш унших »
Хүн болгон мэдэж байгаа байх л даа. Гэхдээ яг одоо дэлхий дамнасан эвгүй өвчинтэй энэ үед бидний хувьд яг хэрхэн биеээ авч явах талаар дарааллан бичэв.
• Ам хамартаа аль болохоор гараа хүргэхгүй байх,
• Гараа савандаж тогтмол угаах эсүүл спирт агуулсан гар угаах уусмалаар цэвэрлэх.
• Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх,
• Орчноо байнга агааржуулалтыг нь сайжруулж, залхуураад байлгүй байнгын цэвэрлэгээ хийх • Биеийн дархлаагаа сайжруулах, /сайн хооллох, унтаж амрах, дулаан хувцаслах, биеэ чийрэгжүүлэх буюу гимнаастик хийх/
Аан мөн
Ам хамар хоолойд утлага хийх:
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд энэ арга маш үр дүнтэй.
Утлагыг хоёр хувийн содын уусмалаар хийнэ. Аяга усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утах юм байна.
Цэгэн массаж хийх:

Энэ нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулах бас энгийн арга юм. Аан нэг зүйл анхааруулая гараа угаахаа мартваа.
Тэгэхээр:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Үүнийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийгээрэй.
Хоёр хувийн содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг зайлах.
Хоёр хувийн содын уусмал бэлтгэх:
Буцалгаж хөргөсөн 100 гр усанд 2 гр сод хийж сайтар хутгана.
Бэлэн болсон уусмалаа таглаатай саванд хийж өдөрт 5 - 6 удаа зайлна. Уусмалаа сэрүүн газар хадгална. (2 гр сод – амны жижиг халбаганы тал)
Зиа амжилт хүсье! Хайрт ахан дүү нар минь!

Санаандгүй зураг дарсан чинь хөөрхөөн бүсгүй хальсанд буугаад хэхэ.


